Н.Алтанхуяг: Ковид гэж баахан дээрэлхүүлсэн, одоо үнийн өсөлтөд дарлуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Ковид гэж баахан дээрэлхүүлсэн, одоо үнийн өсөлтөд дарлуулж байна

/2022.03.31/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ерөнхий сайд бусад сайд нартайгаа орж ирж цаг үеийн асуудлаар мэдээлэл хиймээр байна. Үнийн өсөлт, хавар, зуны бүтээн байгуулалтын ажил, долларын ханштай холбоотойгоор УИХ дээр орж ирж мэдээлэл өгмөөр байна.

Ковид гэж баахан дээрэлхүүлсэн. Одоо үнийн өсөлт гээд дахиад дээрэлхүүлж байна. Ингэж болох юм уу. Үүн дээр ямар арга хэмжээ авбал зүгээр вэ. УИХ-ын гишүүд бид мөн санаа оноогоо солилцож, энэ асуудлыг шийдэж болохгүй юу.

Түүнчлэн хаврын бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ цаг үед газартай холбоотой асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. Хэн, хэчнээн хэмжээний газар авч ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг ярих ёстой.

Сумъяабазар даргатай нөхөд хашаа буулгаад эхэлчихсэн байна. Энэ их зөв зүйтэй ажил байна. Үүнийг цаашид үргэлжлүүлээд зөвхөн хүүхдийн паркийн хашаа биш бүх төрлийн хашааг буулгамаар байгаа юм. Гарц, зам гаргах хэрэгтэй байна.

Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.