/2022.03.31/: Брюс афаз гэх оноштой өвнөөр өвчилсөн тул түүний танин мэдэх, ярилцах чадварт өөрчлөлт орсон тухай түүний охин Румер инстаграм хуудсандаа бичжээ. Мөн энэхүү өвчний улмаас тэрээр урлагийн замналаа орхиж байгаа тухай дурдсан байна.
"Энэ бол манай гэр бүлийн хувьд үнэхээр хэцүү үе бөгөөд бид та бүхний хайр, энэрэл, дэмжлэгт маш их талархаж байна" гэж түүний гэр бүлийнхэн нэмж хэлэв. "Бид хүчирхэг гэр бүлийн хувьд энэ үеийг даван туулж байна" гэжээ.
Уг мэдэгдэлд Уиллисын одоогийн эхнэр Эмма Хэминг Уиллис, мөн хуучин эхнэр жүжигчин Деми Мур, түүний хүүхдүүд Румер, Скаут, Таллула, Мабел, Эвелин нар гарын үсэг зуржээ. Деми, Скаут, Таллула нар бүгд ижил мессежийг өөрсдийн Instagram хуудсанд нийтэлжээ.
67 настай Уиллис "Хэцүү үхэл" кинонд Нью-Йорк хотын цагдаа Жон МакКлэйн дүрд тоглосноороо алдартай ч түүний жүжигчний карьер олон арван жил үргэлжилж, "Pulp Fiction", "The Sixth Sense" болон телевизийн олон ангит кинон "Сарны гэрэл"-д тоглосон. Тэрээр "Сарны гэрэл"-ээрээ Алтан бөмбөрцөг, Эмми зэрэг 20 гаруй шагнал хүртсэн гэж IMDB бичжээ.
Тэрээр Деми Мур-тай 13 жил ханьлаж, гурван хүүхэдтэй байсан бол одоо Хэминг Виллистэй гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй юм.
Жонс Хопкинсийн анагаах ухааны судалгаагаар афази нь хэл ярианы илэрхийлэл, ойлгох чадварыг хянадаг тархины хэсэг гэмтсэний үр дүнд үүсдэг хэл ярианы эмгэг юм.
Энэ эмгэг нь "хүн бусадтай үр дүнтэй харилцах боломжгүй болгодог" аж. Жонс Хопкинс хэлэхдээ, тархины аль хэсэгт нөлөөлж байгаагаас өвчний хүнд байдал хамаарна гэж тэмдэглэжээ.
Жонс Хопкинс хэлэхдээ цус харвалт, толгойн гэмтэл, тархины хавдар, халдвар эсвэл сэтгэцийн хомсдол зэрэг афазийн олон шалтгаан бий. Эдгээр хүчин зүйлсийн аль нь Уиллист эмгэг үүсгэхэд хүргэсэн нь тодорхойгүй байна.
Афази өвчтэй хүмүүс бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд ярианы эмчилгээ нь хэл ярианы зарим функцийг сэргээхэд тусалдаг гэж Жонс Хопкинс хэлэв.