Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

/2022.03.31/: Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарчээ.

Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлсэн байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний өглөө 08:15 цагт шалгалтыг эхлүүлэх аж.

Шалгалтад оролцогч нь иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай бөгөөд шалгалтын товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулжээ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой гэлээ. Шалгалтад бүртгүүлэгч нь хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солино.

Эх сурвалж: НЗДТГ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.