Усанд явахаар гараад живж нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усанд явахаар гараад живж нас баржээ

/2022.03.30/: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Түвшин нуур” гэдэг газар Тус сумын харьяат иргэн С нь өчигдөр буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр өглөөний 04:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газраас цогцсыг нь олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Талийгаач нь 46 настай бөгөөд сэтгэцийн өвчтэй байсан тухай Онгцой байдлын тайлан мэдээнд дурджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Д.Сумъяабазар: Хүний төлөө гэсэн чин хүсэл, зорилгод тань талархал илэрхийлье
Д.Сумъяабазар: Хүний төлөө гэсэн чин хүсэл, зорилгод тань талархал илэрхийлье
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.