Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийнхаа аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийнхаа аминд хүрчээ

/2022.03.29/ Хөвсгөл аймгийн ... сумд нэгэн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, “Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотод хутгалуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эрэгтэй "Б" гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч 31 настай “Ц” болон түүний найз 30 настай, эмэгтэй “Э” нарын амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар уг хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа аж.

“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт сургалт боллоо
“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт сургалт боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.