“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт сургалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт сургалт боллоо

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor

/2022.03.29/: Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сарын 01-нээс эхлэн орон даяар эхлүүлнэ.

Үүнтэй холбогдуулан үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллүүд хамтран зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хуваарийн дагуу “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт богино хугацааны сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулна. Сургалтад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм.

Эх сурвалж: ЭМЯ

ЭЕШ-д бэлтгэж буй шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
ЭЕШ-д бэлтгэж буй шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.