Японд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 2 хүн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 2 хүн нас баржээ

/2022.03.17/ Японы зүүн хойд хэсэгт өчигдөр орой 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хоёр хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж, хурдны галт тэрэг замаасаа гарчээ.

Мияги, Фүкүшима мужид хоёр хүн хүнд цохилтод өртаж нас барсан байна. Харин өнөө өглөөний мэдээллээр нийт 92 хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид болон Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлагаас мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас Японы зүүн хойд болон зүүн хэсэгт орших 2.2 сая гаруй айл өрхийн эрчим хүч тасарсан байна. Гэхдээ албаны хүмүүс ийнхүү мэдээлэл хийсний дараахан ихэнх айлын эрчим хүч эргээд хэвийн байдалдаа оржээ.

Эх сурвалж: Kyodo news

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 66 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 66 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.