Орос Хятадаас хүнсний болон бусад төрлийн тусламж хүсчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос Хятадаас хүнсний болон бусад төрлийн тусламж хүсчээ

War in Ukraine is a severe test of China's new axis with Russia | Yu Jie |  The Guardian

/2022.03.15/: Украины мөргөлдөөний үеэр Орос Хятадаас цэргийн болон санхүүгийн тусламж хүссэн байна.

Хятадаас хүссэн тусламжийн дотор цэргийн бэлэн хоол буюу MRE гэгддэг урьдчилан савласан, мууддаггүй цэргийн хүнсний иж бүрдэл байсан талаар эх сурвалж мэдээлжээ.

Урагш байрлуулсан нэгжүүд хангамжийн цуваагаа байнга давж давшсан бөгөөд нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр Оросын цэргүүд довтолгоо ахих тусам хүнсний дэлгүүрүүд рүү нэвтэрч, хоол хүнс хайж байсан.

Украины эсрэг явуулж буй дайны хүрээнд Орост хүссэн цэрэг, санхүүгийн тусламж үзүүлэхэд Хятад улс тодорхой хэмжээнд нээлттэй байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлэл АНУ-д байгаа гэж АНУ-ын дипломатч CNN-д ярьж, НАТО-д тагнуулын мэдээллээ хуваалцжээ.

Хятад улс Орост ийм тусламж үзүүлэх бодолтой байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж тагнуулын албаны хүмүүс CNN агентлагт ярьжээ. Гэвч Ромд болсон долоон цаг үргэлжилсэн ширүүн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн дээд туслах "Орос улсад тусламж үзүүлвэл гарч болох үр дагаврыг Хятадад анхаарууллаа" гэж АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Унгар улсад “Хүннүгийн түүх - Ази ба Европт” үзэсгэлэн гаргана
Унгар улсад “Хүннүгийн түүх - Ази ба Европт” үзэсгэлэн гаргана
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.