/2022.3.15/ Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх цогц ажлын хүрээнд "Жендэр ба Хөгжлийн бэрхшээл" цуврал видео хичээлийг олон нийтэд хүргэжээ.
Энэхүү видео хичээлийн агуулгыг хүн бүр энгийн, хялбар үг хэллэгээр ойлгож сонгохын зэрэгцээ, харааны бэрхшээлтэй хүн сонсоод ойлгох, оюуны болон бичиг үсгийн боловсрол багатай хүмүүс дүрс яриаг хараад ойлгох, сонсголын бэрхшээлтэй хүмүүс дүрс болон дохионы орчуулагчаар дамжуулан ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэх байдлаар бэлтгэсэн нь давуу талтай.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл нь тэдний бэрхшээлийн онцлогт тохирсон хүртээмжтэй хэлбэрээр байдаггүй. Харин энэхүү хичээл нь тэдний онцлог хэрэгцээнд тохирсон АНХНЫ хүртээмжтэй видео хичээл юм.
Та бүхэн ЭНД ДАРЖ видео хичээлийг хүлээн авна уу.