“ТАЙГЫН БЭРҮҮД” сумандаа байгальд ээлтэй амьдралын хэв маягийг уриалав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТАЙГЫН БЭРҮҮД” сумандаа байгальд ээлтэй амьдралын хэв маягийг уриалав

/2022.3.15/ Эмэгтэйчүүдийн хүчээр нутаг орноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнес үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор МОНЭС-ын санхүүжилтаар, Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Захиргаатай хамтран “Тайгын бэрүүд” төслийг эхлүүлжээ.

Төсөл нь энэ оны нэг, хоёрдугаар сард нийт хоёр удаагийн 24 цагийн сургалтыг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул суманд болон Мөрөн суманд зохион байгуулаад байна.

“Тайгын бэрүүд” энэ хугацаанд хогоо ангилж, байгальд шингэхгүй бүхнийг хэрэглэхгүй, рашаан усныхаа ундрага эхийг хүн, мал, машины мөрөөр даруулахгүй, мод тайрч бус тарьж амьдралынхаа журамт үүргийг нэр төртэй биелүүлэхийг сум орон нутагтаа уриалж байна.

Түүнчлэн “байгалийн баялгыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж буй сөрөг байдлыг бууруулж, байгаль орчин ахуй соёлд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх мэдлэг ойлголтыг нийтэд түгээх үйл ажиллагаанд хамтран ажиллах” зорилгоор Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ нь хоёр суманд бий болгосон “Тайгын бэрүүд” төслийн оролцогч нартайгаа хамтран ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ –ийг Улаан-Уул сумын Засаг дарга Б.Бүрэнчөдөр, Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.Отгонбаяр нартай амжилттай байгуулжээ.

Цаашид “Тайгын бэрүүд” маань гол усны эх ундрагыг хамгаалах, хүүхэд залуус, сумын иргэдэд уур амьсгалын өөрчлөлт түүнд сөргөөг нөлөөлж буй хүний хүчин зүйлийг бууруулах, байгальд ээлтэй өрхийн өизнес эрхлэх чиглэлээр сургалт, олон нийтийн ажил үргэлжлэх болно гэж Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ

Рио Тинто групп Оюутолгой төслийн 66 хувийг эзэмших үү?
Рио Тинто групп Оюутолгой төслийн 66 хувийг эзэмших үү?
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.