ГЕГ: Иргэн Ю нь бараагаа мэдүүлэхдээ 3-4 дахин дутуу мэдүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕГ: Иргэн Ю нь бараагаа мэдүүлэхдээ 3-4 дахин дутуу мэдүүлсэн

/2022.03.14/: Гаалийн ерөнхий газраас хил нэвтрэхтэй холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

2021 онд гаалийн байгууллага нь нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвт 2 тэрбум 772 сая төгрөгний татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргагсдад 1,6 тэрбум төгрөгийн торгуулийг ногдуулж шийдвэрлэсэн байна. Илрүүлсэн зөрчлийн 80 хувь нь улсын хилээр орох чиглэлд, 15 хувь нь гарах чиглэлд үйлдэгдсэн байна.

Нийт зөрчилд холбогдогсодын 55 хувь нь иргэн байна. Энэ оны эхний 2 сарын байдлаар 192 зөрчлийг илрүүлж 450 сая гаруй төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.

Барааг нь шалгасан тухай шууд видео хийж байсан иргэн Ю нь өнгөрсөн долоо хоногт 19.9 тонн 472 ширхэг хайрцаг мэдүүлсэн байна. Мэдүүлэхдээ бараагаа 3-4 дахин дутуу мэдүүлсэн нь ил болсон. Одоогийн байдлаар иргэн Ю-ийн 307 боодол ачааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Тухайн иргэний гаальд мэдүүлсэн мэдүүлгийг ачааны овор хэмжээтэй харьцуулахад зөрүүтэй байсан тул нарийвчлан гараар шалгасан гэлээ.

Иргэд бараагаа мэдүүлэхдээ хамгийн хямдаар мэдүүлдэг бол бодит байдал дээр хамгийн өндөр дүнтэй бараанууд байдаг байна.

Мөн өнгөрсөн оны наймдугаар сараас хойш мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг МУ-ын хилээр нэвтрүүлэхийг оролдсон 4-5 удаагийн тохиолдлыг илрүүлжээ.

Эх сурвалж: ГЕГ

Мэдээ мэдээллийн 60 хором
Мэдээ мэдээллийн 60 хором
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.