Хүүхдийн төлөө хийгдэх 28 ажил, арга хэмжээг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн төлөө хийгдэх 28 ажил, арга хэмжээг баталлаа

May be an image of 12 people, people standing and indoor

/2022.03.11/: Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн 23 дугаар захирамжаар шинэчлэн баталсан.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралд “Хүүхдийн эрхийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, “Хүүхдийн эрхийн нөхцөл байдал, статистик үзүүлэлт” сэдвээр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, “Хүүхдийн цогц хөгжлийн онцлог I шатны судалгааны үр дүн” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн судлаач С.Санжаабадам мэдээлэл хийж, зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж танилцуулж хэлэлцүүллээ.

May be an image of 2 people, people standing, people sitting and indoor

Үндэсний зөвлөлийн төлөвлөгөөнд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, бүтэц орон тоог нэмэгдүүлэх, хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх хүрээнд 28 арга хэмжээг тусган, салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр баталлаа.

Эх сурвалж: ХНХЯ

Рио Тинто Оросын бизнес эрхлэгчдээс харилцаагаа тасална
Рио Тинто Оросын бизнес эрхлэгчдээс харилцаагаа тасална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.