Рио Тинто Оросын бизнес эрхлэгчдээс харилцаагаа тасална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рио Тинто Оросын бизнес эрхлэгчдээс харилцаагаа тасална

The Rio Tinto office building in Perth, seen through the branches of a tree

/2022.03.11/: Дэлхийн уул уурхайн томоохон компани Рио Тинто Оростой харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэнээр Оросын олигарх Олег Дерипаскагийн үүсгэн байгуулсан "Русал"-компани хооронд хөнгөн цагааны хамтарсан үйлдвэр байгуулах эсэх нь эргэлзээтэй боллоо.

Рио Тинто мэдэгдэлдээ “Оросын аливаа бизнестэй байгуулсан бүх арилжааны харилцаагаа таслах шатандаа яваа” гэж дурджээ.

Рио Гладстоун дахь хөнгөн цагааны боловсруулах үйлдвэрийг ажиллуулдаг Квинсланд дахь Alumina Ltd (QAL)-ын Rusal-тай хамтарсан үйлдвэрээ хянаж байна.

Пүрэв гарагийн шийдвэр нь Оросын дизель түлшээр ажилладаг Монгол дахь Рио компаний Оюутолгой төслийн түлшний хангамжийн асуудал үүсгээд байна.

Украиныг эзлэн түрэмгийлсний дараа барууны бизнес эрхлэгчид Оросоос нүүр буруулж, сүүлийн 24 цагийн дотор Оросын эдийн засгийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг Coca-Cola, Pepsi болон бусад томоохон брэндүүд Оросын зах зээлээс гарахаар яарч эхэлсэн байна.

QAL-ийн 80 хувийг Рио, 20 хувийг Русал эзэмшдэг бөгөөд Дерипаска Лондонд бүртгэлтэй толгой компани болох EN+ группээр дамжуулан хувьцаагаа эзэмшсээр байна.

Дерипаска болон EN+ нь 2014 онд Крымийг эзлэн түрэмгийлсэн зэрэг асуудлаар АНУ-ын засгийн газраас 2018 онд хориг тавьсан олигархиуд болон компаниудын нэг байсан юм.

Идэвхтэн хөрөнгө оруулагчид болох Австралийн Корпорацийн хариуцлагын төв (ACCR) Рио болон Австралийн өөр нэг компани болох Worley инженерийн групп Оросоос гарах шийдвэрийг сайшааж байна.

ACCR-ийн уур амьсгал, байгаль орчны асуудал эрхэлсэн захирал Дан Гочер "Бид Рио Тинтогийн Квинсландын хөнгөн цагааны хамтарсан үйлдвэрийн үр дагаварын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.

“ОХУ Украинд түрэмгийлсний дараа Австралийн бүх компаниуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой олигархиудын эзэмшдэг болон хэсэгчлэн эзэмшдэг компаниудтай харилцаагаа таслах ёстой. Рио Тинто болон Уорли зохих арга хэмжээ авч байгааг сайшаах ёстой" гэжээ.

Уорли Австралийн хөрөнгийн биржид хийсэн мэдэгдэлдээ "Орос болон Орост үзүүлж буй үйлчилгээнээсээ найдвартай татгалзаж эхэлсэн бөгөөд шинэ гэрээ байгуулахгүй" гэж мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь Worley-ийн дэлхийн бизнест ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж компани мэдэгдэв.

Эх сурвалж: Guardians

Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ
Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.