Электрон тамхи худалдаалахыг хориглосон анхны сум Зуунмод боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Электрон тамхи худалдаалахыг хориглосон анхны сум Зуунмод боллоо

/2022.03.10/ Төв аймгийн Зуунмод сумын хүүхдийн төлөө салбар зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийжээ.

Анхдугаар хуралдаанаар 2022 оны төлөвлөгөөгөө баталж дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал,

  • Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх,
  • хүүхдийн чуулган хуралдуулах,
  • электрон тамхины худалдааг хориглох,
  • хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах,
  • сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Тус сум 18-аас доош насны хүүхдүүдэд электрон тамхи худалдаалахгүй аж.

Дашрамд дурдахад Электрон тамхины доторх шингэн нь жимсний үнэртэй байдаг ч никотины агууламж өндөр байдаг байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-ийн мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сар гэхэд тус улсад электрон тамхинаас болж 68 хүн нас барж байжээ.

“С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-г төлөөлөх эрх бүхий хүмүүс биш“
“С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-г төлөөлөх эрх бүхий хүмүүс биш“
 
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.