“С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-г төлөөлөх эрх бүхий хүмүүс биш“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-г төлөөлөх эрх бүхий хүмүүс биш“

/2022.03.10/ Монголын Ардчилсан Холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МоАХ-ны Бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонхүү:

-Өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс МоАХ-ны тавдугаар их хурлыг зохион байгуулсан. Тэд хурлын шинж чанартай үйл ажиллагаа явуулж Д.Монголхүүг МоАХ-ны даргаар томилсон мэт хуурамч мэдээллийг ард түмэнд түгээж, төөрөгдүүлсэн. Энэ үйл ажиллагаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэлтэй. Энэ бүрт МоАХ-ны хэрэг эрхлэх газар, удирдах зөвлөлөөс мэдээ мэдээлэл хүргэж байсан.

Иргэн Д.Монголхүү 2021 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр МАН-ын байрны гадаа МоАХ-ны залууд гишүүд шаардлага хүргүүлж байна гэх байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулж нийгэмд худал мэдээлэл тараасан. Уг үйл ажиллагаанд манай холбооны туг, лого, нэрийг ашигласан. Энэ үйлдлийнх нь хариуд бид нар СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж цагдаагийн хэлтсээс бидэнд хариу мэдэгдэл ирүүлсэн байдаг. Ингэхэд "дээрх иргэдийн хийж байгаа үйлдэл нь зөрчлийн шинж чанартай байна. Эдгээр хүмүүс МоАХ-г ямар нэг байдлаар нийгэмд төлөөлөх эрхгүй хүмүүс байна" гэсэн хариуг ирүүлсэн.

С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-г төлөөлөх эрх бүхий хүмүүс биш. Эдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг хууль хүчний байгууллагынхан шийдээд явна. Одоогийн байдлаар өмнөх үйлдлүүд нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй гэж үзэн хавтаст хэрэг нээгээд цагдаагийн байгууллага шалгаад явж байна гэлээ.

Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ
Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.