Иран талибуудтай хэлэлцээ хийж, төмөр замын төслийг сэргээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран талибуудтай хэлэлцээ хийж, төмөр замын төслийг сэргээж байна

Afghan officials gather as first cargo train arrives from Iran during the official inauguration ceremony of Khaf-Herat railway network in Ghoryan district of Herat

/2022.03.10/: Иран улс талибуудтай хэлэлцээ хийж, эцсийн дүндээ Төв Азийн таван улсыг холбох зорилготой төмөр замын томоохон төслийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсон талаар Ираны албаны хүн мэдэгдэв.

Ираны транзит тээврийн албаны ажилтан Аббас Хатиби хэлэхдээ, Иран цаашид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа бөгөөд хоёр тал Ираны зүүн хойд хэсэгт орших Хаф хотыг Афганистаны баруун хойгт орших Херат хоттой холбосон төмөр замын барилгын ажлыг дуусгахад бэлэн байна гэв.

Ираны Тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөгжлийн компанийн дэд дарга Хатибигийн хэлснээр энэ төсөл нь худалдааг идэвхжүүлж, дамжин өнгөрөх тээврийн зардлыг бууруулна гэж Tasnim мэдээллийн сайтад дурдсан байна.

"Энэ төмөр зам нь Афганистаныг Ираны өмнөд боомтуудтай холбох боломжтой" гэж тэр хэлээд төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа Хятадыг Турктэй холбох замыг үргэлжүүлэх болно гэж тэр нэмж хэлэв.

Энэхүү төсөл нь Хятад, Киргизстан, Тажикистан, Афганистан, Ираныг дайран өнгөрөх 2 тэрбум долларын өртөгтэй таван үндэстний төмөр замын коридорын (FNRC) нэг хэсэг юм.

Төслийн талаас илүү хувийг Кундуз, Герат зэрэг хэд хэдэн мужаар дайран өнгөрөх Афганистанд зориулагдах ажээ.

Дөрвөн хэсгээс бүрдэх Хаф-Херат төмөр замын эхний хэсэг 2020 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд Хаф хотыг Афганистаны Розанак хоттой 150 км зайд холбосон.

Foreign Press Digest on Central Asia December 2021 - CABAR.asia

Гэвч энэ шугамыг дуусгаж, Афганистаны гурав дахь том хот болох Херат руу хүрээгээ тэлэх төлөвлөгөө наймдугаар сард АНУ болон барууны хүчнийхэн цэргээ тус улсаас гаргасаны улмаас Афганистаны хуучин засгийн газар нуран унаснаар тасалдсан юм.

Ираны албаны хүн Хатиби хэлэхдээ, Хаф-Херат төсөл нь 4.3 их наяд риал (ойролцоогоор 17 сая доллар) өртөгтэй гэж тооцоолж байгаа бөгөөд Иран нэмэлт мэдээллийн лавалгаа шаардахгүйгээр "хөрөнгө оруулалтын янз бүрийн арга"-ыг санал болгосон гэж мэдэгдэв.

Тэрээр мөн 225 км төмөр замын 77 км нь л Иран улсын нутаг дэвсгэр дээр байрлах бөгөөд энэ төмөр зам нь жилд дунжаар нэг сая хүртэлх зорчигч, зургаан сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж хэлэв.

Хатиби хэлэхдээ, Афганистан дахь Херат болон Мазари-Шариф хотуудын хоорондох 657 км урт зам нь ерөнхий төслийн хамгийн том "дутуу холболт" бөгөөд энэ дутуу замыг барьж чадвал бүс нутгийн дамжин өнгөрөх тээврийн томоохон өөрчлөлтийн дохио болох гэнэ.

Иран улс сүүлийн жилүүдэд Афганистаны худалдааны гол түнш байсаар ирсэн бөгөөд зүүн хөршдөө шатахууны гол нийлүүлэгч юм.

Гэвч Иран улс талибуудыг Афганистаны засгийн газар гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд ерөнхийлөгч Эбрахим Раисигийн засаг захиргаа нь Афганистанд "хамааралтай" засгийн газар байгуулахаас шалтгаална гэж мэдэгджээ.

Талибуудын 26 хүний ​​бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид өнгөрсөн сард Иранд айлчилсан ба талибанчууд төмөр замын төслийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Талибууд олон улсын хамтын нийгэмлэгт хандан Исламын Эмират гэж нэрлэхийг зөвшөөрөхийг хүсэж байгаа ба одоогоор дипломат хязгаарлалтад ороод байгаа билээ. Барууны тавьсан хориг арга хэмжээний улмаас тус улс олон улсын санхүүгийн байгууллагуудаас тасарч, хүн амын талаас илүү хувь нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарсан ба тус улсад үзүүлэх тусламжийн хэмжээ багассан байна.

Эх сурвалж: Aljazeera

Нийслэлийн хэмжээнд Аи-90 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна
Нийслэлийн хэмжээнд Аи-90 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.