/2022.03.10/: Их Британид хүнсний бүтээгдэхүүн, түргэн хоолны үнийн өсөлтөөс болж оршин суугчдын дунд үймээн самуун эхэлсэн тухай гуравдугаар сарын 9-нд Bloomberg мэдээлэв.
Оффисын ажилчид өдрийн хоол нь хэтэрхий үнэтэй болсон гэж гомдоллож байгааг тус агентлаг онцолжээ. Тэдний дунд сэндвич болон бусад түргэн хоолны бүтээгдэхүүн маш их алдартай бөгөөд нийтийн хоолны сүлжээнүүд үнийн өсөлтийг орцын бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Bloomberg агентлагийн мэдээлснээр Greggs Plc-ийн таамаглалаар үнийн өсөлт ойрын хугацаанд зогсохгүй. Мөн пончик, кофе, жигнэмэг, зайрмаг зардаг Кросстаун үнийн өсөлтийн улмаас түр хаагдах боломжтойг анхааруулав. “Дөнгөж сая гурил худалдан авах гэрээ байгууллаа. Энэ сарын сүүлээр дуусгавар болох өмнөх гэрээтэй харьцуулахад бүтээгдэхүүний үнэ 36 хувиар өссөн байна” гэж үүсгэн байгуулагч Адам Виллс хэлэв.
Гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь эдгээр орнуудад хүнд цохилт болсон тул тэнд нөхцөл байдал эрс өөрчлөгдөх гэнэ. Түүний хэлснээр дэлхийн эдийн засгийн байдал муудсан нь COVID-19-тэй холбоотой хямралаас үүдэлтэй бөгөөд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь нөхцөл байдлыг улам хурцатгасан ажээ.
Гуравдугаар сарын 8-нд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний улмаас АНУ-д шатахууны жижиглэнгийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг галлон нь 4,17 ам.долларыг давжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргаа ийм нөхцөлд хийж чадах зүйл байхгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үнэ цаашид өснө гэж л хэлсэн. Байден ОХУ-аас эрчим хүч импортлохыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан байна.
Германы Эдийн засгийн сайд, дэд канцлер Роберт Хабек Германы эдийн засагт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний нөлөөг аль хэдийн хэсэгчлэн мэдэрч байгааг онцлон тэмдэглэв. ОХУ-аас нийлүүлж буй хийн экспортыг солих ёстой бөгөөд одоогоор энэ асуудлаар тодорхой ажил хийгдэж байна гэж тэрээр тэмдэглэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд зарласан Донбассыг хамгаалах ОХУ-ын тэргүүлсэн цэргийн ажиллагааны хариуд барууны орнууд хориг арга хэмжээ авсан юм. Хоёрдугаар сарын дундуур Украины арми буун дуу гаргасны улмаас бүс нутгийн байдал нэлээд хурцадсан. Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын эрх баригчид оршин суугчдыг ОХУ-д нүүлгэн шилжүүлж буйгаа зарлаж, мөн Москвагаас тусламж хүсчээ. Хоёрдугаар сарын 21-нд В.Путин Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурж, бүгд найрамдах улсуудыг дэмжихээ амласан юм.
Эх сурвалж: Известия