/2022.03.09/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крым, ДБНУ, ЛБНУ-ыг хүлээн зөвшөөрөх асуудлаар Оростой яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн тухай РИА Новости мэдээлэв.
Эдгээр асуудлаар буулт хийхэд бэлэн байгаагаа тэрээр мэдэгдэв. Түүний бодлоор, одоо гол нь "цаашид хүмүүс тэнд хэрхэн амьдрах вэ" гэдэг дээр ойлголцох хэрэгтэй ажээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өмнө нь Орос, Украины ерөнхийлөгчид шууд хэлэлцээ хийхийг Киев хүссэн гэж мэдэгдсэн. Тэрээр энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзахдаа уламжилахаа амлав.
Владимир Путинд хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Зеленский өөрөө мэдэгдсэн. Гуравдугаар сарын эхээр Украин Орос руу довтлоогүй, довтлохгүй гэж тэрээр мэдэгджээ. Украины удирдагч Оросын ерөнхийлөгчтэй тулалдахгүйн тулд Донбассаас эхлээд бүх зүйлийн талаар ярихад бэлэн байгаагаа нэмж хэлэв.
Хоёрдугаар сарын 24-нд Донбасст тусгай ажиллагаа эхэлснийг зарласан ба ОХУ ДБНУ, ЛБНУ-ын дарга нарын цэргийн тусламж хүссэн хүсэлтэд хариу өгсөн хэмээжээ.
Эх сурвалж: Лента