МУИС ёс зүйн дүрэмтэй сургууль уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС ёс зүйн дүрэмтэй сургууль уу?

/2022.3.3/ Монгол Улсын Их сургуулийн Хуулийн зүйн сургуулийн тавдугаар курсын оюутан Б овогтой А нь бусдын толгой дээр кофе асган, сошиалаар олны дургүйцлийг хүргээд байна.

Энэ үйлдэлд нь түүнд Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар өчигдөр мэдээлсэн.

Харин МУИС-ийн удирдлагын зүгээс ямар ч хариу, мэдээлэл гаргахгүй байгаа юм. Ингээд бодвол тус сургуульд ёс зүйн дүрэм байхгүй мэт.

Интернэт орчноос МУИС нь суралцагч оюутнууд, багш нартаа ёс зүйн хариуцлага тооцдог газар уу, ёс зүйн дүрэм гэж энэ сургуульд байдаг уу хэмээн хайхад байдаг талаарх илэрц гарлаа. Тус сургуульд "Монгол Улсын Их сургуулийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм" гэж 21 хуудас материал байдаг ажээ.

Тус дүрмийн Суралцагчийн дагаж мөрдөх хэм хэмжээ бүлгийн "Суралцах үйл ажиллагаанаас бусад орчинд дагаж мөрдөх хэм хэмжээ"-д:

МУИС-ийн суралцагч бүр өөрийн үнэ цэнэ, эрхэм оршихуйг хамгаалахын зэрэгцээ орчин тойрныхоо хүмүүс, багш, ажилтан, хамт суралцагчийн эрхэм оршихуйг хүлээн зөвшөөрч, тэдэнд хүндэтгэлтэй хандаж, эрх ашигт нь хохирол учруулахаас зайлсхийж, нийтийн дунд биеэ зөв боловсон авч явах нь эрдэм мэдлэг олж авах үндсэн зорилгод нь бүрэн нийцнэ.

Мөн хориглосон хэм хэмжээг зөвхөн сургуулийн орчинд байхаар заажээ. Харин хэм хэмжээг зөрчсөн бол ямар арга хэмжээг авах талаар:

МУИС-ийн захирал, дэд захирал, факультетын декан, сургалтын албаны дарга болон тэнхимийн эрхлэгч ноцтой хор уршиг учруулж болзошгүй ёс суртахууны зөрчлийг таслан зогсоож, сахилгын түр арга хэмжээ авч болно хэмээн заажээ.

Дээрх баримт бичигтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Вирусын геномын дараалал тогтоох лабораторитой боллоо
Вирусын геномын дараалал тогтоох лабораторитой боллоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.