Монголбанк хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ

/2022.03.02/: Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 170,600 төгрөг байв.

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2022 оны 2 дугаар сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

Гадаад, дотоодын жуулчдын зорин очих 17 цэгт отоглох цэг байгуулна
Гадаад, дотоодын жуулчдын зорин очих 17 цэгт отоглох цэг байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.