Аи-92 автобензиний улсын нөөц 44 хувиар нэмэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аи-92 автобензиний улсын нөөц 44 хувиар нэмэгджээ

/2022.03.02/: Улсын хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 198,945 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 13,248 тн, АИ-92 автобензин 56,133 тн, ДТ 121,504 тн байгаа ба АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 79, ДТ-ний 44 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 123,498 тн буюу АИ-92 автобензиний 41, АИ-95/98 автобензиний 36, ДТ-ний 47 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ өмнөх 10 хоногоос өссөн. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь, А-80 автобензин 24 хувь, 22.6 хувиар тус тус нэмэгджээ.

Манай улс он гарсаар нийт 293.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 109.6 мян.тн, АИ-95/98 3.1 мян.тн, ДТ 148.3 мян.тн, онгоцны 3.5 мян.тн түлш, 23.5 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Эх сурвалж: ЗГ

Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нар мэдээлэл хийнэ
Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нар мэдээлэл хийнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.