/2022.03.02/: Оросын Украинд хийсэн дайралт үргэлжилж, АНУ хориг арга хэмжээгээ чангатгахтай зэрэгцэн мягмар гарагт биткойны ханш огцом буюу бараг 17 хувиар өсчээ.
Coin Metrics-ийн мэдээлснээр криптовалют хамгийн сүүлд 16.9 хувиар өсч 44,511.20 ам.доллар болжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украинд түрэмгийлсний дараа хувьцаа зэрэг эрсдэлтэй хөрөнгө зарагдсаны улмаас криптовалютны үнэ унасан хэдий ч дараа нь өслөө.
Эфир 15.2 хувиар өсч 3022.68 ам.доллар болжээ.
Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар биткойны ханшийн өсөлтийн цаана хориг арга хэмжээнээс зайлсхийх оролдлого, Украинчууд болон Оросууд өөрсдийн улсаас мөнгөө гаргахыг оролдох зэрэг олон шалтгаан байж болох гэнэ.
Хориг арга хэмжээнээс зайлсхийх арга нь крипто юу?
АНУ Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авснаар биткойны өсөлт ажиглагдаж байна. Вашингтон Оросын төв банкийг онилон, америкчуудыг тус банктай ямар нэгэн бизнес хийхийг хориглож, АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
Энэ нь олигархиуд болон Оросын төрийн өрийг онилсон хориг арга хэмжээнүүд, мөн тус улсыг дэлхийн санхүүгийн системээс гаргахад чиглэсэн арга хэмжээнүүдтэй холбоотой юм.
Биткойныг Орос улс хориг арга хэмжээнээс зайлсхийхэд ашиглаж болох уу гэсэн маргаан өрнөж байна. Ахмад хөрөнгө оруулагч Марк Мобиус энэ нь биткойны өсөлтийн нэг шалтгаан байж магадгүй гэж хэлсэн байна.
"Мобиус Капитал Партнерс" компанийн үүсгэн байгуулагч Мобиус мягмар гарагт CNBC-д өгсөн ярилцлагадаа "Оросуудад мөнгө олох, баялгаа гадагшлуулах арга байгаа учраас биткойн одоо хүчээ үзүүлж байгаа шалтгаан нь гэж би хэлнэ" гэв.
TRM Labs-ийн хууль эрх зүй, засгийн газрын албаны дарга Ари Редбордын хэлснээр Орост биткойн руу хөрвүүлэх болон биткойныг хөрвүүлэхэд шаардагдах мөнгөний хэмжээ хэтэрхий их байж магадгүй гэнэ.
Гэхдээ криптовалют нь ердийн оросууд, тэр байтугай Украины иргэд ч мөн адил валют нь тогтворгүй хэвээр байгаа тул өөр улсаас мөнгөө гаргах арга зам байж болох юм.
Биткойныг Binance биржийн Украины гривенийн зах зээл дээр 6 хувийн өндөр үнээр арилжаалсан гэж криптовалют судлалын Кайко фирмийн даваа гарагт нийтэлсэн тэмдэглэлд дурджээ. Кайко мөн криптовалютын бирж дээр “Оросын рубль болон Украины гривенийн криптовалют гүйлгээний өсөлтийг харж байна” гэж тэмдэглэсэн байна.
"ОХУ-ын эсрэг ямар нэгэн хүнд санхүүгийн хориг арга хэмжээ авахгүй болтол биткойн АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүдтэй зэрэгцэн хөдөлж байсан ч хямралын үед криптовалютыг бодитоор ашиглаж байгааг нотолсон эдгээр тайлан нь үнийг өсгөж байна" гэж Юя Хасегава, крипто зах зээл дэх Японы биржийн Bitbank-ын шинжээч мягмар гарагт CNBC-д ярьжээ.
Ням гарагт Украины дэд ерөнхий сайд Михайло Федоров томоохон криптовалютын биржүүдээс Оросын хэрэглэгчдийн хаягийг хаахыг хүссэн байна.
Дэлхийн хамгийн том бирж болох Binance хориг арга хэмжээний жагсаалтад орсон орос иргэдийн дансыг царцаах боловч Оросын бүх хэрэглэгчдийн дансыг "дангаар" нь хаахгүй гэж мэдэгдэв.
Бусад криптовалютын биржүүд ч үүнтэй ижил байр суурьтай байна.
Биткойны "усны хагалбар" мөч
Олон жилийн турш биткойныг дэмжигчид криптовалютыг "дижитал алт" гэж сурталчилж, хямралын үед хөрөнгө оруулагчдад найдвартай хоргодох газар, тэр ч байтугай инфляцийн эсрэг эрсдэлээс хамгаалах боломжоор хангадаг хөрөнгө хэмээн үзэж байсан ч биткойн ийм байдлаар ажиллаагүй. Үүний оронд инфляци олон жилийн дээд цэгтээ хүрч, цэргийн мөргөлдөөн гарч байсан ч энэ нь хувьцааны үнийн хөдөлгөөнтэй илүү хамааралтай байв. Дижитал алтны хувьд биткойны хэрэг сүүлийн долоо хоногт илүү хөгжсөн байна.
Луно крипто биржийн корпорацийн хөгжил, олон улсын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Вижай Айяр хэлэхдээ энэ нь өөрчлөгдөж магадгүй, "Орос-Украины хямралтай холбоотой дэлхийн тодорхойгүй байдал, хурцадмал байдлын үед биткойн болон криптовалютууд чухал үеийг хүлээж байна" гэж Айяр CNBC-д ярьжээ.
"Крипто нь уламжлалт зах зээлээс салж байгаа нь гүйцэтгэлээс тодорхой харагдаж байна."
Хүмүүс Украины армид криптовалют хандивлаж байгаа нь "крипто нь үндсэндээ үл тоомсорлож болохгүй технологи гэдгийг баталж байна" гэж Айяр нэмж хэлэв.
Тэрээр мөн дайн эхэлж байгаа энэ үед биткойны ёроол хэдийнэ бүрэлдэж эхэлсэн гэж хэлэв.
AscendEx-ийн венчур түнш Майкл Ринко даваа гаригт CNBC-д хэлэхдээ 38,000 доллар нь биткойны гол түвшин нь ажээ.
"Илүү олон хүмүүс 38,000 ам.доллароос илүү өндөр үнээр худалдаж авсан" гэж тэр хэлэв.
Гэсэн хэдий ч Bitbank-ийн Хасегава цаашид тогтворгүй байдал үүсэхийг анхааруулав.
"Орос-Украины хэлэлцээр нурах, Украины хотуудад улам их хэмжээний агаарын цохилт өгөх, цөмийн аюул заналхийлэл, баасан гарагт АНУ-ын ажлын байрны мэдээлэл зэрэг маш олон эрсдэл зах зээлд бий. Дараагийн хоёр өдөр биткойны хувьд хөдөлгөөн ихтэй аялал болно" гэж Хасегава хэлэв.
Эх сурвалж: CNBC