Д.Сумъяабазар: Буруу рультэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Буруу рультэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахгүй

/2022.03.01/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын түгжрэлийг бууруулах асуудал дээр гашуун арга хэмжээ авна” хэмээн хэлсэн. Тэгвэл энэ талаар "Өдрийн сонин"-ы сэтгүүлч П.Хашчулуун хотын дарга Д.Сумъяабазартай ярилцжээ.

Тухайн ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.

1. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сарын хооронд хориглох шийдвэр гаргана. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.

2. Импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно.

3. Монголд нэгэнт ороод ирчихсэн, өнөөдөр хотод явж байгаа, буруу рультэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдэд хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг ч юм уу. Тэрнээс цааш шууд хориглоно.

4. Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. Жишээлбэл, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ.

5. Хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүд хот руу орохдоо тогтоосон татвар хураамжийг төлнө. Төлөхгүй бол хот руу оруулахгүй. Чухам хэдийг төлөх хэмжээ удахгүй зарлана. Тогтоол шийдвэрүүд батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ

6. 2020 он хүртэл гаргасан судалгаагаар түгжрэлээс гарч байгаа хохирол 12 их наяд орчим байна. Энэ хэвээрээ цааш явбал 2025 он гэхэд энэ тоо 24.2 их наяд болж магадгүй гэсэн дүн гарсан.

7. Одоо 4700 гарааж буулгана, газрыг нь чөлөөлнө.

8. Улаанбаатар хот маань эдийн засгийн 70 хувийг үйлдвэрлэж байгаа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.

АТГ: 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа
АТГ: 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.