/2022.02.28/: Цөллөгт байгаа Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Михаил Ходорковский Инстаграм хуудсаараа дамжуулан оросуудыг гудамжинд гарахыг уриалж байна.
ОХУ энэхүү түрэмгийллийг "Тусгай ажиллагаа" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэхүү ажиллагааг эсэргүүцэх нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд иргэд гудамжинд жагсахаар гарч байгаа ч тэр даруйд нь болиулж баривчилж байна. Хуулийн дагуу ням гарагийн орой гэхэд Орос даяар 1500 хүнийг баривчилсан гэж мэдээлсэн байна.
Екатеринбург хотын нэгэн эмэгтэй болж буй үйл явдалд бухимдсандаа гудамжинд эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр "Энэхүү түрэмгийллийг хийж байгаа улс нь манай улс мөн манай ерөнхийлөгч байгаад би их харамсаж байна. Энэхүү дайныг эхлүүлсэн хүн буруутай. Бас би буруутай. Би энэ засгийн газарт санал өгсөн. Гэхдээ би Путинд санал өгөөгүй. Би юу ч хийж чадаагүй" гэжээ.
Эх сурвалж: FOX