ОХУ-ын Сибирийн түймрийн утаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчимд их хэмжээгээр тархаж, агаарыг бохирдуулж байна.
Яг одоо агаарын чанарын мэдээгээр манай улс дэлхийд бохирдлоороо 6-д жагсаж байгааг IQAir олон улсын сайтад мэдээлж байна.
Харин агаарын чанарын үзүүлэлтийг мэдээлдэг монголын агаарын чанарын agaar.mn сайтад 14.45 цагийн байдлаар мэдээлснээр агаар "Бага бохирдолтой" гэжээ.
Агаарын бохирдол энэ хэмжээнд байгаа бол эрүүл мэндийн хувьд дараах зөвлөмжийг өгдөг. Үүнд:
Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.