Японы “KDDI” компани Монголын ард түмнээс уучлал хүсэв
 

Японы “KDDI” компани Монголын ард түмнээс уучлал хүсэв

Японы харилцаа холбооны томоохон оператор “KDDI” компани Монголын Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан өргөн хүрээтэй хээрийн түймэртэй холбоотойгоор Монголын ард түмнээс уучлал хүсжээ. Тус компанийн Монгол дахь охин компани нь “Мобиком” корпораци бөгөөд тэдэнтэй холбоотойгоор Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь шатаад байгаа билээ.

“KDDI” компани мэдэгдэлдээ “Мобиком”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор түймэр гарч, Монголын байгаль орчинд ихээхэн нөлөөлөл үзүүлсэн явдалд туйлын нухацтай хандаж байгаа бөгөөд гүнээ уучлал хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тус компани Монголын эрх бүхий байгууллагуудын явуулж буй шалгалтад “Мобиком”-той хамтран бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн түймэрт өртсөн байгалийн орчны нөхцөл байдлыг тогтоох, нөхөн сэргээх, байгаль хамгааллын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

“KDDI” компани нь уучлалаа албан бичгээр гаргажээ.

Эх сурвалж: Jiji Press

Х.Нямбаатарын мэдэгдэл Б.Жавхланг Ерөнхийлөгчийн сунгаанаас хаслаа
Х.Нямбаатарын мэдэгдэл Б.Жавхланг Ерөнхийлөгчийн сунгаанаас хаслаа
 
Ц.Элбэгдорж: Хэвлэл төрөөс санхүүжилт авахыг хуулиар хориглоё
Ц.Элбэгдорж: Хэвлэл төрөөс санхүүжилт авахыг хуулиар хориглоё
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.