Саатаад байсан дугуйн замын ажил өнөөдрөөс эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саатаад байсан дугуйн замын ажил өнөөдрөөс эхэлнэ

/2021.08.04/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний хурлаар Нийслэлийн Засаг даргаас Хотын Ерөнхий менежерт хоёр үүрэг даалгавар өгсний нэг нь буюу "Улаанбаатар хотод хийгдэж буй 23км 6 багц бүхий дугуйн замын ажил" удаашралтай байгаа асуудлыг хариуцан авч удирдлага зохион байгуулалтаар хангаж шуурхай хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон.

Өгсөн үүргийн дагуу захиалагч Нийслэлийн авто замын хөгжлийн газар, зургийн автор Зураг төслийн хүрээлэн, гүйцэтгэгч Драгон Бридж ХХК-ийн удирдлага, төлөөллүүдийг дуудаж уулзсан. Ковид-19 цар тахлын улмаас дугуйн замын асфальт бетон хучилтын өнгөт пигмент нь тасарсан, тоног төхөөрөмж нь байхгүй, хил гааль дээр удаашралтай, үнийн огцом өсөлттэй байгаатай холбоотой үүсээд байгаа юм.

May be an image of 2 people, people standing, people sitting and indoor

Уг асуудлыг хэлэлцээд цаг үе, нөхцөл байдлыг харгалзан өнгөт асфальт бетон бус энгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээтэйгээр хийж гүйцэтгэх боломжтой саналыг гарган саналыг Нийслэлийн Засаг даргад танилцуулан эцсийн шийдвэрийг гаргаж өнөөдөр дараах гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Дээрх ажлыг 8 сард багтаан дийлэнх хувийг дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ажлын графикийг шинэчлэн гаргаж дагаж мөрдөхөөр болов. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй тохижилт, хатуу болон зөөлөн ландшафтын чиглэлээр хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагуудын хяналтын ажилтнуудыг байлцуулан байрлал тус бүрээр нь хариуцан авч тогтмол хяналт тавьж мэдээллээр хангахыг даалгалаа.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

2-3 настнуудын цэцэрлэгийн асуудлыг есдүгээр сарын сүүлээр шийднэ
2-3 настнуудын цэцэрлэгийн асуудлыг есдүгээр сарын сүүлээр шийднэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.