Украинаас ХҮҮХДҮҮД ОЛЖ ИР!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинаас ХҮҮХДҮҮД ОЛЖ ИР!

/2022.2.26/ Украинд манай улсын 100 орчим иргэн бий гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгсөн.

Мөн тус яамнаас "Одоогоор иргэдээ татан авахад шаардлагатай зардлыг Засгийн газар гаргахаар шийдвэрлэсэн. Бидний тооцооллоор нэг иргэнийг Монголдоо авч ирэхэд 3-4 сая төгрөг шаардлагатай байна" хэмээсэн.

Тэгвэл иргэдийн төлөөлөл өнөөдөр Гадаад харилцааны яамны гадаа "Украинаас хүүхдүүд олж ир" гэсэн лоозонг барьж, иргэдээ татан авах ажиллагаа хийгдэхгүй байгааг эсэргүүцэн шүүмжиллээ.

Иргэн Б.Цацрал "Монгол Улсын одоогийн засгийн газарт итгэдэггүй болохоор бодит мэдээлэл ГХЯ-с шаардаж байна. Украинд бгаа оюутан залуусыг иртэл энэ бичгийг авахгүй байх шаардлага өглөө" хэмээжээ.

ҮЗЭЛ БОДОЛ: Украин руу дайрах тушаал өгсөн тэр цагаас Путины ялагдал эхэлсэн
ҮЗЭЛ БОДОЛ: Украин руу дайрах тушаал өгсөн тэр цагаас Путины ялагдал эхэлсэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.