ҮЗЭЛ БОДОЛ: Украин руу дайрах тушаал өгсөн тэр цагаас Путины ялагдал эхэлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЗЭЛ БОДОЛ: Украин руу дайрах тушаал өгсөн тэр цагаас Путины ялагдал эхэлсэн

/2022.2.26/ Оросын Украин дахь түрэмгийлэл дууссаны дараа юу болох вэ?

Энэ асуулт олон хүнд сонирхолтой санагдаж байна. Мөн олон хүн энэ тал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ удаад зүүний либераль үзэлтэн, жиргээч Шаун Лаусоны үзэл бодлыг хүргэж байна. Тэрээр:

Дайн хэр удаан үргэлжлэх бол гэж хэн нэгэн надаас асуув. Та үүнийг хэрхэн харж, тодорхойлохоос бүх зүйл шалтгаална.

Мэдээж хэн ч нарийн мэдэхгүй. Гэхдээ миний таамаглаж буйгаар дараах зүйлс болно.

1.Киев хэдэн өдрийн дотор эзлэгдэнэ. Зеленский амиа алдана. Украинд "хүүхэлдэйн" засгийн газар байгуулагдана.

2.Украины бусад газрууд ч хэдэн долоо хоногийн дотор цөм эзлэгдэнэ. Гэхдээ...

3.Энэ бол өнөөх партизаны дайны жинхэнэ "өрнөл" байх болно. Оросууд "бид бүхнийг хяналтандаа байлгаж байна" хэмээн батлах гэж арга ядна.

4.Барууны орнуудын хориг арга хэмжээ улам бүр нэмэгдэнэ. Хэн ч Украины "хүүхэлдэйн" засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын эдийн засаг дахин хэзээ ч сэргэхгүйгээр унаж эхэлнэ. Оросын хүн ам туйлдаа хүрнэ.

5.ХЭРВЭЭ... хэрвээ шүү, Хятад Оросыг "хэт хол явчихлаа" гэж үзвэл, Путины ноёрхол дуусгавар болсон гэж Хятад үзвэл Европт эрчим хүчний тусламж үзүүлэх алхам хийж болох юм. Катарт ч юм уу?

6.Путиныг оросын тэрбумтнууд эсвэл армийнхан нь шахан гаргана. Путин "Эрүүл мэндийн" гэх шалтгаанаар тэтгэвэртээ сууна.

7.Оросыг Украины нутаг дэвсгэрээс бүрэн гарч, нөхөн төлбөр өгөх хүртэл барууны хориг арга хэмжээнүүдийн нэг нь ч цуцлагдахгүй.

8.Украины тусгаар тогтнол сэргэж, НАТО-д элсэнэ.

Гэхдээ дээрх таамаглал нь нэлээд хэдэн жилийг хамрах тухай асуудал юм. Энэ хооронд инфляци болон эрчим хүчний үнэ улам өсөж, амьжиргааны өртөг хямралыг улам дордуулна.

Харин ойрын хугацаандаа бид үзэж харах "аймшигтай үзэгдлүүдэд" бэлэн байх нь зүйтэй. Хүмүүс олноороо паникт орох байх. Путин ялна.

Гэхдээ эцсийн дүндээ тэр ялахгүй. Украин руу дайралт хийх тушаал өгсөн тэр цагаас Путин ялагдаж эхэлсэн" гэжээ.

УКРАИН: 198 Украин иргэн, тэдний дотор 3 хүүхэд амиа алдсан
УКРАИН: 198 Украин иргэн, тэдний дотор 3 хүүхэд амиа алдсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.