/2022.2.25/ Путины түрэмгийллээр, оросын цэргүүд Украинд нэвтэрч, дайн болж буйг дэлхий нийтээрээ ажиглан харж байна.
Энэ үед Монголын төрийн эрхийг дангаар барьж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн албан ёсны твиттер хуудаснаа дараах жиргээг бичжээ.
"Холимог тогтолцоо, парламентийн дархлаа, улс төрийн намуудын үүрэг хариуцлага, улс төрчдийн алсын хараа ямар чухал вэ гэдгийг энэ оны эхэнд болсон Казахстан, өнгөрөгч өдрүүдэд болж буй Украины үйл явдал тод харуулж байна"
Путиныг эсэргүүцэж дэлхийн олон улс орны удирдагчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Одоогоор манай улсын эрх баригчдын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа билээ.