ФОТО: Украины өнөөгийн нөхцөл байдал...
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Украины өнөөгийн нөхцөл байдал...

/2021.02.25/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ тус улсын 137 цэрэг амь үрэгдэж, 316 цэрэг шархадсан талаар мэдээлсэн билээ.

Мөн шархадсан цэргүүдэд цусны донор хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Мөн 18-60 насны бүх эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглосон талаар Украин улсын хил хамгаалах алба (DPSA) -аас мэдээлсэн юм.

Украинчууд эх орноосоо дүрвэхээр Польш улсын хил дээр оочерлож байна гэсэн мэдээллийг гадны томоохон хэвлэл мэдээллийн сувгууд мэдээлж байна.

Тус улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх гэрэл зургийг хүргэж байна.

1. Украины Онцгой байдлын алба Киев мужид сүйрсэн Украины Зэвсэгт хүчний Антонов нисэх онгоцны ослын газарт ажиллаж байгаа нь

2. Украины цэргийнхэн Луганск мужид болсон халдлагыг няцаахад бэлтгэж байна

3. Украины зүүн хойд хэсгийн Харьков хотын оршин суугчдын хороолол руу Орос цэргүүд буудсаны дараа

4. Буудалцааны дараа орон сууцны шатан дээр үлдсэн цусны толбоны мөр

5. Украины Харьков хотын метроны буудалд орогнож буй энгийн иргэд

6. Чухуйв дахь сүйрсэн барилгын гадаа бөмбөгдөлтөд өртсөн нэгэн эр

7. Оршин суугчдыг автобусаар нүүлгэн шилжүүлэх гэж байна

8. Хүмүүс нь Украин, Польшийн хилийн боомт дээр оочерлож, эх орноосоо дүрвэж байна

9. Эх орноосоо дүрвэж буй бяцхан охин

10. Нөхрөө дайнд үдсэн эмэгтэй

11. Украины цэргийн машинууд

12. Эд зүйлээ баглаж, үймээн болж буй газрыг орхиж байна

Эх сурвалж: BBC, ABC News, New York times, The Guardian

Хотын дарга гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хотын дарга гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй уулзлаа
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.