АНУ Герман руу 7 мянган цэрэг илгээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Герман руу 7 мянган цэрэг илгээнэ

/2022.02.25/: АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Лойд Остин Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан Германд 7000 америк цэрэг нэмж оруулах тушаал өгсөн. Энэ тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан Reuters мэдээлэв.

АНУ-ын батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр ойрын өдрүүдэд Герман улс руу цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээхээр төлөвлөж байна. Өмнө нь цэргийн алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байжээ.

Үүнээс өмнө Канад улс Европ руу цэргийн нэмэлт бүрэлдэхүүнээ илгээж байгаагаа зарласан.

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг хамгаалах тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэнээ зарласан. Тэрээр энэ тухайгаа иргэддээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Путин мөн Орост заналхийлж болзошгүй гадны хүчинд хандсан ба түүний хэлснээр ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээг даруй авах болно гэжээ.

Эх сурвалж: Ройтерс

Токио хотын Захирагч Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарт захидал ирүүллээ
Токио хотын Захирагч Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарт захидал ирүүллээ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.