Киевийн иргэд метроны хонгилд цугларч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киевийн иргэд метроны хонгилд цугларч байна

/2022.02.25/: Украинд шөнө дунд дөхөж байхад дайны хөлөөс зугтсан Киевийн тоо томшгүй олон иргэд метроны буудлуудад унтаж байна.

Тэд гэрийн тэжээвэр амьтад, уртасгагч утас, утасны цэнэглэгч, тэр ч байтугай хийлдэг гудсаа хүртэл авчирсан байна.

Энэ газар "хөл хөдөлгөөн бага, ихэнх хүмүүс утсаа гүйлгэж, сүүлийн үеийн мэдээг авахыг хичээж байна" гэж цугларсан олны нэг болох Оксана хэлэв.

"Бид энд хоноход асуудалгүй бололтой" гэж тэр Facebook хуудсандаа бичжээ.

Мөн Киевийн ойролцоох ширүүн тулаан, Чернобылийн цахилгаан станцыг булаан авсан тухай мэдээ, Киевт халдлага үйлдэж магадгүй гэсэн таамаглалыг харгалзан үзвэл энд хоргодох нь зөв шийдвэр юм шиг бололтой.

Эх сурвалж: ВВС

Оросын Сбербанк: АНУ-ын хориг арга хэмжээ нөлөөлөхгүй
Оросын Сбербанк: АНУ-ын хориг арга хэмжээ нөлөөлөхгүй
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.