Согтуу жолооч осол гаргаж, зорчигч 11 настай хүүхэд нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуу жолооч осол гаргаж, зорчигч 11 настай хүүхэд нас баржээ

/2022.02.23/: Арвайхээр суманд суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан дуудлага өчигдөр оройн 23 цагийн орчимд аймгийн Онцгой бадйлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваадтус ослыг гаргасан байжээ.

Уг осол болоход автомашинд зорчиж явсан 28 настай, эрэгтэй, 41 настай, Б нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгчээ. Харин автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 11 настай, Д-ийн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Д.Батмөнх: Малчдын өвлийг даван туулах чадвар сайжирч байна
Д.Батмөнх: Малчдын өвлийг даван туулах чадвар сайжирч байна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.