Хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвтэй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвтэй болно

May be an image of 2 people and people standing

/2022.02.23/: Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын техникийн дэмжлэгийн хүрээнд байгуулахаар ажиллаж байна.

Төвийн байрны дотоод засвар, тохижилтын ажил хийгдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.

Улмаар ирэх тавдугаар сараас байрыг ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг баталсан бөгөөд хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн үр дүн, дүгнэлтэд үндэслэн тухайн байгууллагад санхүүжилт олгох зохицуулалтыг бий болгосон.

2021 онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэж, 317 хүүхдэд хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 253 хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлж, 304 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлжээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа долоон долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 2 долоо хоног байдаг.

Эх сурвалж: ХНХЯ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.