ЦССҮТ: Ковид-19 халдвар тусаж эдгэснээс хойш 28 хоногийн дараа цусаа өгөх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦССҮТ: Ковид-19 халдвар тусаж эдгэснээс хойш 28 хоногийн дараа цусаа өгөх боломжтой

/2022.02.21/ Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусаа өгөхийн өмнө анхаарах зүйлс болон ямар тохиолдолд цусаа өгч болохгүй шалтгааны талаар зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Юуны өмнө та ковид-19, Омикрон хувилбараар халдвардасан бол эдгэрсэнээс хойш 28 хоногийн дараа та цусаа өгөх боломжтой аж. Мөн ковидын вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа цусаа хандивлах боломжтой.

May be an image of one or more people and text that says 'судлалын цус сэлбэлт судлалын ундэсний тевθес зевлеж байна уйлдвэрлэсэн компани вакцины терел COVID-19 тун вакцин vS цусаа еγθх AstraZeneca тун вирусийн вектор хэзээ цусаа егч болох вэ? Sputnik V X2 нэмэлт тун вирусийн вектор X2 Sinopharm нэмэлт тун сулруулсан X2 Pfizer-BioNTech нэмэлт тун вакцин тариулсны дараах хариу урвал хенген, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногиин дараа ковид-19 халдвар авч бурэн эдгэрсэнээс хойш 28 хоногийн дараа mPHX агуулсан X2 нэмэлт тун цусаа бэлэглэж, цохилох зурх бухнийг аваръя!'

Цусаа өгөхийн өмнө анхаарах зүйлс:

  • Иргэний үнэмлэхтэй ирэх
  • 6-аас дээш цаг унтаж амрах
  • Шингэн зүйл ердийн үеийнхээс их хэмжээгээр уух
  • Цусаа өгөхийн өмнөх 3 хоногт согтууруулах ундаа хэрэглээгүй байх
  • Өнгөтэй ундаа, жүүс угаагүй байх
  • Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх
  • Өөх, тос ихтэй хоол хэрэглээгүй байх
  • Эм, тариа 10-14 хоногт хэрэглээгүй байх

Цусаа өгөхөөс татгалзах найман шалтгаан:

  • Жирэмсэн болон хөхүүл үед
  • Мэс ажилбарын дараа
  • Сүүлийн 6 сарын хугацаанд шивээс хийлгэсэн бол
  • Шүдээ авхуулсны дараа 10 хоног
  • Зүү эмчилгээний дараа 6 сар
  • Сарын тэмдэг ирж дууссаны дараа 10 хоног
  • Харшил сэдэрсэн бол
  • Таны биед ямар нэгэн зовиур байгаа бол та цусаа өгч болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: ЦССҮТ

Путин, Байден нар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг дэмжжээ
Путин, Байден нар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг дэмжжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.