Эмэгтэй гадаад хэргийн сайд нар хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй гадаад хэргийн сайд нар хамтран ажиллана

/2022.02.21/: Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн зарим улс орнуудын эмэгтэй Гадаад хэргийн сайд нартай уулзав.

Эмэгтэй Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад олон улсын бага хурлуудын үеэр уламжлал болгон тогтмол уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн Аюулгүй байдлын бага хурлын үеэр эмэгтэй Гадаад хэргийн сайд нар дахин уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Сайд нар цаашид уулзалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр улам баяжуулж ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: ГХЯ

Бээжингийн өвлийн олимпын хаалт боллоо
Бээжингийн өвлийн олимпын хаалт боллоо
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.