Валиевад ОХУ төрийн шагнал олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валиевад ОХУ төрийн шагнал олгоно

ОХУ-ын 15 настай уран гулгагч Камила Валиевад Бээжингийн олимпийн наадмын дүнгээр төрийн дээд шагнал гардуулна гэж Төрийн Думын Биеийн тамир, спортын хорооны дарга Дмитрий Свищев мэдэгдэв.

“Валиевад төрийн шагнал гардуулна. Өнөөдөр энэ талаар Спортын сайдтай ярилцлаа. Ямар шагнал олгох нь одоогоор тодорхойгүй байна - энэ бүгдийг ерөнхийлөгчийн засаг захиргаа шийдэх болно. Камила Олимпийн аварга болсон тул нисэх онгоцны буудалд хүндэтгэлтэйгээр угтан авах болно. Түүнийг анхаарал халамжаар хүрээлэх болно. Түүнийг маш их ажил хүлээж байна, бүх амьдрал нь түүний өмнө байна” гэж Дмитрий Свищев хэлэв.

Валиевагийн ачаар Олимпийн багийнхан тэмцээнд алт, хувийн чансаагаар дөрөвдүгээр байр эзэлсэн. Наадмын бараг бүх хугацаанд орос охин допингийн дуулианы гол төвд байсан. WADA болон ОУОХ-ны албан тушаалтнууд уран гулгагчийг олимпийн тэмцээнээс хасахыг шаардсан бөгөөд барууны хэвлэлүүд түүнийг жинхэнэ хавчлагад автуулжээ.

Шатаж байгаа гатлага завьнаас 277 хүнийг аварчээ
Шатаж байгаа гатлага завьнаас 277 хүнийг аварчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.