БЭЭЖИН-2022: Медалийн чанараар тэргүүлж буй 10 улс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЭЭЖИН-2022: Медалийн чанараар тэргүүлж буй 10 улс

/2022.02.17/ Өвлийн XXIV дэх удаагийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 12 дахь өдрөө болж байна.

Энэ удаагийн олимпод 91 орны 3000 орчим тамирчин спортын долоон төрлөөр 109 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Бээжингийн олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа улс нь АНУ юм. Тус улсыг төлөөлж 224 тамирчин өрсөлдөж байна. Үүний араас 215 хүний бүрэлдэхүүнтэй Канадын шигшээ, 212 тамирчинтай Оросын Олимпын хорооны шигшээ, 174 тамирчинтай Хятадын шигшээ багууд бичигдэж байна.

Харин Энэтхэг, Эквадор зэрэг 17 орон тус тус ердөө нэг тамирчнаа Олимп руу илгээжээ.

Тэмцээний 12 дахь өдрийн байдлаар медалийн чанараар дараах 10 орон тэргүүлж байна. Тодруулбал,

1. Норвеги Алт:13 Мөнгө:7 Хүрэл:8

2. Герман Алт:10 Мөнгө:6 Хүрэл:4

3. Америк Алт:8 Мөнгө:7 Хүрэл:4

4. Хятад Алт:7 Мөнгө:4 Хүрэл:2

5. Австри Алт:6 Мөнгө:7 Хүрэл:4

6. Нидерланд Алт:6 Мөнгө:4 Хүрэл:4

7. Швед Алт:6 Мөнгө:4 Хүрэл:4

8. Швейцарь Алт:5 Мөнгө:0 Хүрэл:5

9. Оросын олимпын зөвлөл Алт:4 Мөнгө:8 Хүрэл:12

10. Франц Алт:4 Мөнгө:7 Хүрэл:2

No description available.

Газрын тосны үнэ 100 ам.долларт хүрвэл инфляц эрс өснө
Газрын тосны үнэ 100 ам.долларт хүрвэл инфляц эрс өснө
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.