Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүллээ

/2022.02.16/ Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөл өчигдөр болж 15 настай ОХУ-ын уран гулгагч Камила Валиева нэгдүгээр байрт шалгарчээ.

Тэрбээр 82,16 оноотойгоор тэмцээнийг тэргүүлсэн байна.

Өчигдөр болсон богино үзүүлбэрийн төрөлд нийт 25 тамирчин оролцсон аж.

Валиевагийн араас ОХУ-ын тамирчин Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаар байрт орсон бол Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авч гуравдугаарт оржээ.

Валиева Спортын арбитрын шүүхээс /CAS/ гаргасан шийдвэрийн дагуу Бээжингийн олимпын наадамд үргэлжлүүлэн оролцхоор болсон ч сэргээштэй холбоотой асуудлыг дахин авч хэлэлцэх юм. Тэрбээр хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар тайлбар өгөхдөө "энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан" гэж хариулжээ.

Эх сурвалж: Olympics.com

ВИДЕО: “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
ВИДЕО: “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.