“Urals” маркийн газрын тосны үнэ дахин өслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Urals” маркийн газрын тосны үнэ дахин өслөө

/2022.02.08/: Европт нийлүүлдэг ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ нэмэгдэж нэг баррель нь 95 ам.долларт хүрлээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ.

Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ.

“Argus”-ийн мэдээлснээр баруун хойд Европ дахь “Urals” маркийн газрын тосны үнэ 4.66 ам.доллараар өсч, баррель нь 95.12 ам.доллар болсон байна. Харин 80-100 мянган тоннын багтаамжтай “Urals” маркийн газрын тосны багц үнэ зүүн Европт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нэг баррель нь 3.09 ам.доллараар нэмэгдэж, 96.28 ам.доллар болжээ.

Үнэ өссөн нь сүүлийн үед өрнөж буй Украинтай холбоотой геополитикийн хурцадмал байдал, үүнээс сэдэлтэй түүхий эдийн нийлүүлэлт хангалтгүй байна гэсэн болгоомжлолын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байна, энэ нь “Urals”-т ч бас хамаарч байгаа юм гэж шинжээчид тайлбарлажээ. Харин ОХУ-ын жилийн төсөвт энэ төрлийн газрын тосны үнийг баррель нь 44.2 ам.доллар байхаар тооцсон учраас үнийн нэмэгдэл төсөвт эергээр нөлөөлнө гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.

2010 оноос хойших дэлхийн зах зээл дэх газрын тосны хамгийн өндөр үнэ 2014 оны долдугаар сард тэмдэглэгдэж байв. Тухайн үед “Brent” маркийн газрын тосны баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байсан юм.

“Чингис хаан” нисэх буудал руу 10,000-20,000 төгрөгөөр үйлчилнэ
“Чингис хаан” нисэх буудал руу 10,000-20,000 төгрөгөөр үйлчилнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.