“Монполимет“ ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монполимет“ ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ

/2022.02.08/ Монполимет компанийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн твиттер хуудаснаа АТГ-аас шалгалт хийх гэж байгаа талаар нийтэлжээ.

Харин АТГ-ээс энэ талаар тодруулахад, мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу өгсөн юм.

Монполимет ХХК нь 2014 онд Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 113.5 тэрбум төгрөг төлөөгүй байна. Тухайн зээл нь Хөгжлийн банкнаас гаргасан зээлдэгчийн мэдээлэл дунд "дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шийдвэрлэх" зээлийн жагсаалтад байгаа юм.

Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нь 2016 онд УИХ-ын гишүүн болсон. Харин тус компанийн цементийн үйлдвэр байгуулах "Монцемент" төсөлд зээл олгох тогтоолыг 2014 онд /тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг/ гаргаж байжээ.

Сурлагын үнэлгээгээр есдүгээр ангийн сурагчид хамгийн бага үнэлгээтэй гарчээ
Сурлагын үнэлгээгээр есдүгээр ангийн сурагчид хамгийн бага үнэлгээтэй гарчээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.