Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ярилцлагын үеэр оросоор ярив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ярилцлагын үеэр оросоор ярив

Кандидат в президенты Франции заговорила по-русски из-за Украины - РИА  Новости, 07.02.2022

/2022.02.07/: Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Валери Пекресс телевизэд ярилцлага өгөх үеэрээ орос хэлээр ярьжээ.

Францын ерөнхийлөгчийн сонгуульд "Бүгд найрамдахчууд нам"-аас нэр дэвшигч Валери Пекресс телевизэд ярилцлага өгөх үеэрээ оросоор ярьж, Оросын ард түмэнд хандан "Европт энх тайвныг хамтдаа байгуулахыг" уриалав. Энэ тухай РИА Новости мэдээллээ.

Пекресс “France 2 телевизийн сувагт ярилцлага өгөхдөө, "Бид Европт энх тайвныг хамтдаа байгуулах ёстой, Украинтай дайн эхлүүлэх нь аймшигтай алдаа болно гэдгийг би Оросын бардам ард түмэнд хэлмээр байна" гэжээ. Үүний дараа хөтлөгч түүнээс хэлсэн үгээ франц хэл рүү орчуулахыг хүсчээ.

Харин Францын ерөнхийлөгчийн сонгуульд баруун жигүүрийн “Ралли үндэсний” намаас нэр дэвшигч Марин Ле Пен сонгогдвол улс орноо НАТО-гийн гишүүнчлэлээс гаргахаа амласан юм. Ле Пенийн хэлснээр, Франц "эрх ашгаа хамгаалж, цэргийн блокоос гарах ёстой" гээд тэрээр мөн Европын холбоог Европын үндэстнүүдийн холбоогоор солихыг санал болгож, тус холбооны үйл ажиллагаа нь "ард түмний бүрэн эрхт байдалд тулгуурлана" гэдгийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Лента

Экспортын биет хэмжээ буурсан ч экспортын орлого өмнөх жилийнхээс өсжээ
Экспортын биет хэмжээ буурсан ч экспортын орлого өмнөх жилийнхээс өсжээ
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.