/2022.01.28/: Ковид-19-ын улмаас Энэтхэг даяар гэр бүлүүдийн уламжлалт олныг хамарсан том хэмжээний хуримаа цомхотгох эсвэл цуцлахыг шаардаж байгаа бол нэг хос хязгаарлалтад өртөхөөргүй нэг газар олсон нь metaverse буюу мета ертөнц юм.
Хуримын ёслолын ажиллагаанд 100-с илүү хүн цуглуулахыг хязгаарлаад байгаа бол Тамил Наду нутгийн Динеш Сивакумар Падмавати, Жанаганандини Рамасвами нар ирэх сард болох хуримын хүлээн авалтандаа 2000 хүнийг виртуалаар урьсан байна. Өөрсдийгөө "Поттер толгойтнууд" буюу Харри Поттерын шүтэн бишрэгчид хэмээн өргөмжилсөн хосууд Хогвартсын сэдэвтэй үдэшлэг хийхээр сонгосон бөгөөд зочид хуримд гар утас, таблет эсвэл зөөврийн компьютерээрээ оролцох боломжтой гэнэ.
"Цар тахлын улмаас олон тооны хүн ирж, жинхэнэ хүлээн авалт хийх боломжгүй болсон" гэж Динеш С.П нэрээр танигдсан Падмавати өмнөд мужийн нийслэл Ченнайгаас утсаар ярихдаа хэлжээ. "Тиймээс бид хуримаа метаверс дээр хийцгээе гэж шийдсэн."
Блокчэйн болон криптовалют сонирхогч 24 настай хүргэн залуу TardiVerse старт-ап платформтой хамтран Хогвартсаас санаа авсан шилтгээнийг дижитал орон зайд бүтээжээ.
Хууль ёсны хуримын ёслол Ченнай хотоос 170 милийн зайд орших Тамил Наду мужийн Кришнагири дүүргийн Рамасвами тосгонд ойр дотны найз нөхөд, хамаатан садныхаа өмнө биечлэн явагдах болно. Харин дараа нь хосууд өөрсдийн хүлээн авалтад оролцохоор виртуал орчинд нэвтэрч орох бөгөөд уг хүлээн авалтыг зохион бүтээх, боловсруулах, зохион байгуулахад 150,000 Энэтхэг рупи (2,016 доллар) шаардлагатай гэнэ. Нэг цаг үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр шинээр гэрлэсэн хосууд зочдод шууд хандаж, тэд шилтгээнтэй танилцаж, аватарынхаа дүр төрх, хувцсыг өөрчлөх боломжтой болох юм байна.
Хосууд өөр хэлбэрээр оролцох боломжгүй зочдыг урихаас гадна дижитал баяр нь өөр нэг онцгой давуу талтай гэж хэлэв: тэд Рамасвамигийн талийгаач эцгийг ёслолын ажиллагаанд оролцуулах ажээ.
Падмавати “Манай хадам аав өнгөрсөн дөрөвдүгээр сард нас барсан. "Тиймээс, би түүнтэй төстэй 3D аватар бүтээж байгаа бөгөөд тэр намайг болон миний сүйт бүсгүйг адислах болно. Энэ бол зөвхөн метаverse дээр л хийж чадах зүйл юм" гэж ярив.
АНУ-ын хос Вирбела хэмээх виртуал платформ дээр дижитал ёслолтой зэрэгцэн бодит ёслолыг хамт хийсэн зэрэг бусад хуримуудын талаар мэдээлж байсан. Энэтхэгийн хуулиар гэрлэлтийн ёслолд гэрчүүдийг байлцуулахыг шаарддаг байна. Падмавати түүний энэхүү хүлээн авалт нь тус улсад анх удаа зохион байгуулагдах болно гэж үзэж байна.
Мэдээллийн технологийн ажилтан тэрээр сүйт бүсгүйдээ энэ санаагаа итгүүлсний дараа Падмавати уламжлалт бус арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөхийг эцэг эхээсээ хүссэн гэж тэр хэлэв.
"Би багаасаа робот техниктэй ажиллаж байсан ... мөн сүүлийн нэг жил блокчэйн болон Ethereum олборлолтод ажилласан" гэж тэр хэлээд "Тиймээс манай гэр бүлийнхэн намайг технологид дуртай гэдгийг мэддэг" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN