Киргизстан, Тажикистан улсын хил дээр гарсан мөргөлдөөний үеэр цэргүүд шархаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киргизстан, Тажикистан улсын хил дээр гарсан мөргөлдөөний үеэр цэргүүд шархаджээ

Кыргызстан и Таджикистан будут сообща расследовать инциденты на границе

/2022.01.28/: Киргизстан, Тажикистаны цэргийн хооронд болсон мөргөлдөөний үеэр зургаан Тажик цэрэг шархадсан нь тодорхой болжээ.

Тажикистаны зургаан цэргийг Исфара хотын төв эмнэлэгт хүргэсэн тухай Sputnik өөрийн Telegram сувагтаа мэдээллээ.

Уг мөргөлдөөн нь нэгдүгээр сарын 27-ны пүрэв гарагт болсон байна. Талууд хэргийн газарт нэмэлт хүч, цэргийн техник хэрэгсэл төвлөрүүлж байгаа бөгөөд бүгд найрамдах улсын хилийн цэргийн ангиудад бэлэн байдал зарласан байна. Мөргөлдөөний үеэр зөвхөн бага оврын зэвсгээс гадна гранат, миномёт ашигласан гэх мэдээлэл байна.

Душанбе, Бишкек хоёр хилийн мөргөлдөөн эхэлсэн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Киргизийн мэдээлснээр, Тажикистаны тал Баткен-Исфана чиглэлийн авто замын хэсгийг нэг талдаа хаасан байна. Душанбе хариуд нь Тажикстаны иргэд рүү чулуу шидэн машин руу дайрсны улмаас хилийг хаасан гэж мэдээлсэн байна.

Энэ үеэр ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зас үүссэн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлж, талуудыг нэн даруй гал зогсоохыг уриалав. Зас хоёр бүгд найрамдах улсын Аюулгүйн зөвлөлтэй утсаар ярьж, цэргийн блок мөргөлдөөнийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Тажик-киргизийн хил дээр байдал хурцадсан нь анхны удаагын асуудал биш юм. 2021 оны дөрөвдүгээр сард мөн газар нутгийн маргааны улмаас талуудын хооронд цэргийн мөргөлдөөн гарсан ба байлдааны ажиллагааны үеэр олон зуун хүн шархдаж, 39 хүн амь үрэгдсэн ажээ.

Эх сурвалж: Риа

2614 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
2614 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.