/2022.01.27/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн халаалт, халуун ус тасарчээ.
Урьдчилсан байдлаар тус дүүргийн 5 дугаар хороонд дулааны шугамд гэмтэл гарсны улмаас Амгалан дулааны цахилгаан станц тэг зогсолт хийсэн байж болзошгүй байна. Үүний улмаас тус станцаас дулааны эх үүсвэрээ авдаг БЗД-ийн 5, 18, 25, 26 зэрэг хэд хэдэн хорооны орон сууцны халаалт, хэрэглээний халуун ус тасарчээ. Одоогийн байдлаар гарсан гэмтлийг хэзээ засаж дуусах нь тодорхойгүй байгаа аж.