Нэгдүгээр сарын 28-нд ээлжит бус чуулган хуралдахаар боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр сарын 28-нд ээлжит бус чуулган хуралдахаар боллоо

/2022.01.27/: Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган маргааш буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм.

No photo description available.

Эх сурвалж: УИХ

Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна
Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна
 
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.