Беларусь Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусь Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Беларусь Улсын нийслэл Минск хот

/2022.01.26/ Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр тохиолоо.

Манай хоёр орон өнгөрсөн 30 жилийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Борисевич нар хамтран баталлаа. Энэхүү төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрэмжит Найрамдлын төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгасан.

Энэ онд хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, хөдөө аж ахуйн болон тээврийн харилцааны хамтарсан хороо, ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж, 30 жилийн харилцааны ололт амжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг тодорхойлно.

Эх сурвалж: ГХЯ

Синхуа агентлаг: Уул уурхайн аварга Рио Тинто Оюутолгойн зэсийн уурхайн асуудлаар удаан үргэлжилсэн маргаанаа эцэслэв
Синхуа агентлаг: Уул уурхайн аварга Рио Тинто Оюутолгойн зэсийн уурхайн асуудлаар удаан үргэлжилсэн маргаанаа эцэслэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.