Синхуа агентлаг: Уул уурхайн аварга Рио Тинто Оюутолгойн зэсийн уурхайн асуудлаар удаан үргэлжилсэн маргаанаа эцэслэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Синхуа агентлаг: Уул уурхайн аварга Рио Тинто Оюутолгойн зэсийн уурхайн асуудлаар удаан үргэлжилсэн маргаанаа эцэслэв

/2022.01.26/

Монголын Засгийн газар болон Англи-Австралийн уул уурхайн аварга Рио Тинто компани Оюутолгойн зэс, алтны уурхайн төслийн гүний уурхайн өргөтгөлийн асуудлаар олон жил үргэлжилсэн маргааныг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж олгосон тухай Мягмар гарагт Монголын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далд уурхайн ашиглалтын ёслолын нээлтийн үеэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж, найдвартай түнш байж чадна гэдгийг дэлхий нийтэд харууллаа гэж би үзэж байна” гэв.

Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг хөгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулагчид, түншүүдтэйгээ идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Л.Оюун-Эрдэнэ нэмж хэлэв.

Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд 2009 онд Оюутолгойн зэс-алтны уурхайн гэрээг байгуулж, санхүүжилтийн зохицуулалтыг 2015 онд шинэчлэн баталсан. Гэсэн хэдий ч Оюутолгой төслийн гүний өргөтгөлийн ажил нь геотехникийн хүндрэл, илүү зардал, COVID-19 тахал болон бусад хүчин зүйлс зэргээс шалтгаалсан маргаантай тулгарч, удаашралд орсон байсан.

Тус уурхай нь Монголын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл бөгөөд тус улсын Өмнөговь цөлд байрладаг. Гүний уурхай 2023 онд бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тав дахь том өндөр технологийн далд уурхайтай болж, олон улсын зэсийн зах зээлд томоохон тоглогчдын нэг болно гэж Монголын Засгийн газар онцлон тэмдэглээд, тус уурхай нь улс орны эдийн засагт ашиг тусаа өгсөнөөр төсвийг дор хаяж гурав дахин нэмэгдүүлэх болно гэж төлөвлөж байна. 20 жилийн хугацаанд жилд 430 мянган тонн зэс, 425 мянган унц (12050 кг орчим) алт олборлох төлөвтэй байна. Оюутолгойн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байгаа бол үлдсэн 66 хувийг Рио Тинтогийн хяналтад байдаг Туркойз Хилл Ресурс эзэмшдэг.

Эх сурвалж: Xinhua

Х.Болорчулуун: Мах ховордож, үнэ 30 хувиар нэмэгдсэн байна
Х.Болорчулуун: Мах ховордож, үнэ 30 хувиар нэмэгдсэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.