/2022.01.26/ Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2021-г танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв тус судалгааг хийсэн юм. Нийт 175 шалгуур үзүүлэлтээр аймгуудыг жагсаасан байна. Судалгааны эх үүсвэр нь Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг албаны эх сурвалж байжээ.
Дэлхий дахинд цар тахал дэгдсэн нөхцөлд хүмүүс амьдарч байна. Монгол Улсын хувьд дэд бүтэц чухал гэдгийг мэдрүүлсэн жил болж өнгөрчээ. Тус төвийн УЗ-ийн дарга П.Цагаан:
Анх удаа Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Сонирхолтой үр дүнг хуваалцахад:
- Хамгийн хүнд сурталтай аймаг: Архангай
- Шударга бус өрсөлдөөн: Сэлэнгэ аймагт бага, харин Өвөрхангай аймагт их байна
- Шилжих хөдөлгөөн: Баян-Өлгий аймгаас Улаанбаатарт шилжих хөдөлгөөн хамгийн бага, Төв аймгаас шилжих нь хамгийн их байжээ.
Өрсөлдөх чадварын индексээр Дорноговь, Орхон, Дархан-Уул аймгууд тэргүүлсэн бол Булган аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна. Нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд Булган аймаг нь 36 оноо авч сүүл мушгисан байна.
Бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлсэн аймаг: Дархан Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймаг тэргүүлсэн бол Завхан, Говь-Алтай, Булган аймагт бизнесийн орчин сул идэвхгүй байна.